Б.ТУУЛ
Чөлөөт хэвлэл нь ардчиллыг төлөвшүүлэх, улс төр хийгээд нийгмийн шударга бус үйлдлийг таслан зогсоохын төлөө өнөөгийн нийгмийн ээдрээтэй бүх л үйл хэргийн төлөө сэтгүүлзүйн салбарынхан, сэтгүүлчид хичээнгүйлэн ажиллаж байгаа билээ.
Гэтэл сүүлийн жилүүдэд сэтгүүлчид ажил үүргээсээ болж шоронд хоригдох, хүчирхийлэл, заналхийлэлд өртөх нь нэмэгдсээр байгаа нь олон кэйс, судалгаа баримтаас ил харагдаж байна. Мөн хуурамч мэдээлэл, цахим дээрэлхэлт, тэр дундаа эмэгтэй сэтгүүлчдийн эсрэг ирж буй дарамт шахалт ихсэж байгаа нь дан ганц манай улс орон гэлтгүй дэлхий даяар хэвлэл мэдээллийн ажилтнуудыг боомилоход нөлөөлж байгаа юм.
Иймд “Сэтгүүлчдийн эсрэг гэмт ү йлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-өөр сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй асуудлыг НҮБ болон энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын хамтарсан хэлэлцүүлгийг өнөөдөр НҮБ-ын байранд зохион байгуулав.
Эх сурвалж: zms.mn