С.САРУУЛ

Ерөнхийлөгчийн Вьетнам улсад хийж буй айлчлалын үеэр Монголын талаас Гадаад харилцааны сайд С.Батцэцэг “Дипломат, албан, энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Вьетнамын талаас Гадаад хэргийн сайд Буй Тань Сөнтэй гарын үсэг зурлаа.  Хэлэлцээр байгуулснаар хоёр улсын энгийн паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэх чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: www.polit.mn