С.САРУУЛ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Шүүхийн сахилгын хороонд ажиллажээ.

 Шүүхийн сахилгын хороо  орон тооны есөн гишүүний дөрөв нь шүүгч, тав нь шүүгч бус гишүүн байх бөгөөд бүрэн эрхийн хугацааг зургаан жилээр хуульчилсан. Улсын Их Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шүүгч бус таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилсноор Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн байна. 

Шүүхийн сахилгын хороо сүүлийн гурван жил хувь хүн, албан тушаалтан, хуулийн этгээдээс ирүүлсэн 1007 өргөдөл, мэдээллийг хүлээн авчээ. Иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, мэдээллийн агуулгыг ангилан харвал хуулийн илт тодорхой заалтыг зөрчих (30.7 хувь), албан тушаалын байдлаа урвуулан ашиглах (19.8 хувь), хэргийн оролцогчтой харилцах явцад гаргасан зөрчил (10.7 хувь)- ийн талаарх  гомдол мэдээлэл эзэлдэг аж. Шүүхийн сахилгын хорооноос сахилгын хэргийг хянан шийдвэрлэж, энэ онд л гэхэд хаалттай сануулах (3), нээлттэй сануулах (3), цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах (1), огцруулах (1) шийдвэрүүдийг гаргажээ.

Эх сурвалж: www.polit.mn