П.АМГАЛАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Тавантолгой” ХК-д дахин арваннэгдүгээр сарын 26-нд Засгийн газрын Бүрэн Эрхт Төлөөлөгч томилохоор болсныг мэдэгдлээ. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой” ХК-д үйл ажиллагааг сайжруулахаар бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллаж байсан. Энэхүү БЭТ нь зургаан сарын хугацаатай томилогдож, улмаар хугацааг нь дахин 6 сараар сунгасан байдаг. Энэ нь аравдугаар сарын 26-нд хугацаа нь дууссан тул Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар түүний ажлын тайлантай танилцаж, ажлыг нь өндрөөр үнэлж  тус шийдвэрийг гаргалаа.

Эх сурвалж:www.polit.mn