Т.САЙХАН
Чингэлтэй дүүргийн АН өнөөдөр /11.01/ УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт хариуцлага тооцохыг шаардаж жагслаа.
Тэд “УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуулах ёстой. Сайдын албанаасаа буусан нь хангалтгүй” гэж үзэж байна. Учир нь, ногоон автобуснаас болж, 318 тэрбум төгрөгийн бодит хохирол учирсан байж болзошгүй асуудал яригдах болсон. Мөн МАН долоон жил төр барихдаа ард түмнээ мөнгө угаах хэрэгсэл болгосон. Нэг иргэнд 33 сая төгрөгийн өр ногддог болсон. Адаг сүүлд нь амьдарч байгаа бүсээр нь ялгаварлан хоёр хувааж, нэг иргэн 27500 төгрөгийн татвар төлж байж, хотын төв рүү зорчих эрхтэй болох асуудал яригдаж байна. Улаанбаатар хотын захирагчийн ажлаа аваад хэдхэн хонож байж, ард түмнийг мөлжих шийдэл гаргаж байгаа Х.Нямбаатарыг мөн огцрохыг шаардаж байна гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn