Т.САЙХАН

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Газрын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Төрийн өмчийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн газрыг хууль бусаар олгосон асуудлыг энэ хуулиар зохицуулах ёстой. Ажлын хэсэгт энэ төрлийн судалгаа байна уу. Хэдэн байгууллага газраа алдчихаад байна. Хууль шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэр байна уу " гэхэд  Нийслэлийн газар зохион байгуулалтын газрын дарга Ц.Энхманлай "Одоогоор зургаан эмнэлгийн газарт хууль бус газар олголт явагдсан нь шүүхээр тогтоогоод байна. Цаашид ажлын хэсгээс сургууль цэцэрлэгийн газарт газар олгосон асуудлыг судалж байна" гэв.

Эх сурвалж: www.polit.mn