Т.САЙХАН
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 100 гаруй мянган иргэнээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгож нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ талаар Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн "Иргэд тодорхой асуудлаар санал гаргах эрх нь нээлттэй. Бид асуудалд дүн шинжилгээ хийж судалж байж дараагийн шийдлийг гаргах үүрэгтэй. Байнгын хороо уг асуудлаар бодлогын баримт бичиг боловсруулах эрхтэй. Мөн хяналт шалгалт явуулж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж болно. Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг нь хангуулахад анхаарна. Байнгын хороо ажлын хэсэг гаргаад, нухацтай тооцоо судалгаа хийж байж, шаардлагатай бол УИХ-д танилцуулна. УИХ-д тогтоол болон шийдвэрийн төслийг танилцуулж шийдүүлж болно. Засгийн газарт холбогдох хууль санаачлах чиглэл өгч болох юм. УИХ ч бас хуулийн төсөл боловсруулж болно гэж харж байгаа" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn