П.АМГАЛАН
Яруу найрагч Ц.Хулан болон лам Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох бөгөөд Нийслэлийн давж заалдах шатны 4 дэх хурлаар тэдний гомдлыг хэлэлцэхээр болжээ. Тус хэргийг эргэн сануулахад яруу найрагч Ц.Хулан болон лам Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал долоодугаар сарын 25-ны өдөр болслн билээ. Шүүх хурлаар тэднийг гадаадын тусгай албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, яруу найрагч Ц.Хуланд есөн жил 6 сар, лам Б.Отгонбаатарт найман жил хорих ял оноон, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Харин яруу найрагч Ц.Хулан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдлыг гаргасан бөгөөд ийнхүү шүүх хурал өнөөдөр товлогдоод байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn