Б.ТУУЛ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөдөлгөөн засал, хөдөлмөр заслын мэргэжилтнүүдэд зориулсан сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү сургалт 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн хөдөлгөөн засалч болон хөдөлмөр засалч нарыг хамруулан зохион байгуулагдаж байна.
Уг сургалт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд үргэлжилж байгаа бөгөөд энэ өдөр сургалтад оролцогчид бүлгээр хуваагдан илтгэл, хэлэлцүүлэг тавьж, тус төвийн үйл ажиллагаатай танилцав.
Эх сурвалж: www.zms.mn