Б.ТУУЛ
Өндөр хөгжилтэй улс оронд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлуудыг шийдвэрлэх гол арга зам нь тэгш хамруулах боловсрол гэж үздэг. Манай улс ч мөн адил дэлхийн нийтийн энэхүү хандлагын дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлэхэд боловсролын тогтолцооны шинэчлэлээ чиглүүлж байна.
Энэ ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох орчин, тулгамдаж буй асуудал зэрэг олон чухал сэдвээр хөдөлгөөн засал, хөдөлмөр заслын мэргэжилтнүүд сургалт, хэлэлцүүлэгийг зохион байгуулж байна.
Эх сурвалж: www.zms.mn