Н.Жаргалмаа

Данийн эмийн үйлдвэрлэгч Ново Нордиск компанийн чихрийн шижин өвчний үед хэрэглэх тарилга болон тураах эмийг хуурамчаар үйлдвэрлэсэн хэрэг гарсан билээ. Тус бүтээгдэхүүн Европбн ихэнх оронд тархсан байсан юм. Үйлдвэрлэгчдийн зүгээс хуулийн байгууллагатай шаадлагатай бүхий л нөхцөлд хамтран ажиллах болно гэдгээ мэдэгдсэн билээ.  Дээрх хоёр бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж, эрэлт ихэссэн гэдгийг компаний зүгээс мэдүүлсэн. Иймд нийлүүлэлтийн хомсдлоос үүдэх гэмт бүлэглэлүүд хуурамч эмийг үйлдвэрлэсэн байх боломжтой. Бельги улсын эрүүл мэндийн яамнаас хуурамч эмийн хэрэглээнд хязгаарлалт тавьж байгаа ажээ. Англи улсад цөөн хэдэн тохиолдол илэрсэн гэдгийг гэж мэдээллэсэн. Нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд цахим орчин дахь гомдлыг шалган, гаалийн ажилтнуудад хуурамч эмийг хэрхэн илрүүлэх талаар сургалт явуулж, хяналтыг чангатган ажиллана хэмээн мэдэгдлээ.

Эх сурвалж: www.polit.mn