Б.ТУУЛ
Хоол, хүнс гэдэг зөвхөн ходоод, гэдсийг баярлуулдаг зүйл биш, сэтгэл баясгасан урлагийн бүтээл болж чаддаг гэдгийг жинхэнэ утгаар нь илэрхийлсэн нэгэн үйл явдал бол хот, хөдөөгийн сургууль цэцэрлэгүүдэд зохион байгуулагддаг “ Алтан намар” арга хэмжээ юм.
Хоол болгон амин дэмээр баялаг болдог нь намрын улирлын нэг сайхан нь. Гэр гэртээ нөөцлөөд авчихсан шинэ ногоогоор олон янзын хоол туршиж үзэх, өөрийн гэсэн шинэ жороос бүрдсэн шинэлэг хоолыг хийх нь ээж бүрийн хийх дуртай ажлуудын нэг байдаг. Тиймдээ ч аав, ээжүүдийн хамтран хийсэн “Алтан намар” цэцэрлэгийн багачуудын ширээн дээр амилахдаа бүр ч сонирхол татах ажээ.
Цэцэрлэгийн багачуудын ширээн дээр “Алтан намар” арга хэмжээ эхлэхдээ хоол гэхээс илүү урлагийн бүтээл болон хувирсан нь нэн сонирхолтой. Тухайлбал, алимаар хийсэн муур, гадилаар хийсэн делфин загас, лийрээр хийсэн муур, зараа, хаш ногоогоор урласан оцон шувуу гээд бидний амтархан иддэг ногоогоор хийсэн зүйл бүрийн амьтад нийслэлийн цэцэрлэгүүдэд “амилж” байгаа нь “Алтан намар” хүүхэд багачууд, аав ээжүүдийн нэгдсэн өдөрлөг аж. Зарим цэцэрлэгүүд "Алтан намар" өдөрлөгийн хүрээнд навчин наамал, уран зургийн үзэсгэлэн гаргадаг бол олонх нь “Алтан намар”-таа зориулж, амттангаар сонирхолтой бүтээл урладаг ажээ. Аав ээжүүд, хүүхэд багачуудын "Алтан намар" бүтээлээс толилуулъя.
Эх сурвалж: www.zms.mn