Б.ТУУЛ

“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хүрээнд орон нутагт бий болсон сайн туршлага, амжилтын түүхийг танилцуулах, түгээн дэлгэрүүлэх, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэх зорилгоор “Түншлэлийн форум-2023” нэгдсэн зөвлөгөөнийг Туушин зочид буудалд зохион байгууллаа.

Хоёр өдөр үргэлжилсэн уг арга хэмжээнд Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай аймаг, 13 сумдын төрийн болон төрийн бус байгууллага, шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшил, малчид, нөхөрлөл, хоршоодын 200 гаруй төлөөлөл оролцсон юм. 

 Энэ үеэр  “Байгальд ээлтэй малчин” шагналыг 13 сумын 27 малчинд гардуулав. 

Эх сурвалж: www.zms.mn