Б.АЛТАНГЭРЭЛ

Нийслэлийн АН-ын гишүүд, намын  дарга Лу.Гантөмөрийг огцрох өргөдлөө өгөхийг шаардаж мэдээлэл хийв. “Хавраас хойш Лу.Гантөмөр намын байрандаа ирсэнгүй. "Долоон сарын дараа сонгууль боллоо" гэхээр гарч ирээд над руу дайрч байгаа хүмүүс МАН-ын тагнуул гэдэг. Шаардлага тавьсан гишүүдээ тагнуулаар нь дууддаг намын дарга урьд хожид байгаагүй. УИХ-ын гишүүд ч Лу.Гантөмөрийг ажлаа хийхгүй байгааг ярьж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа цар тахлын үед ёс зүйгээ бодоод ажлаа өгч байсан. Лу.Гантөмөр ч ёс зүйтэй юм бол 200 мянган гишүүнээ бодоод өргөдлөө өгөх хэрэгтэй.

Ийм байдлаараа ирэх сонгуульд ялах итгэл үнэмшил гишүүдэд алга. Магадгүй намын удирдлагад байгаа 15 дэд дарга, 40 улс төрийн зөвлөлийн гишүүд хамтарсан засаг байгуулаад, Шадар сайдаар Л.Гантөмөрийг тавиад бусад нь агентлагийн дарга, дэд сайд болно гэдэг мөрөөдөлтэй чимээгүй байх шиг байна.

Бидэнд сонгуулийн тэмцлийг удирдаж чадах дайчин, нам дотроо хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний удирдагч хэрэгтэй байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn