П.АМГАЛАН

МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Нийслэл, дүүрэг, аймаг сумын ИТХ-ын  тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулинй төслийг бүлгийн гишүүддээ танилцууллаа. 2020 оны орон нутгийн сонгууль болон нөхөн сонгуулиар гарсан гомдол маргаан, шүүхээр шийдвэрлэгдсэн байдал, асуудлууд дээр мэргэжлийн байгууллагуудын  дүгнэлт гарсан. Үүн дээр анализ хийж үндсэн гурван чиглэл, зарчимд  орон нутгийн сонгуульд өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж боловсруулалт хийсэн.  Нэгдүгээрт орон нутгийн сонгуулийн иргэдэд  нээлттэй, ил тод, иргэдийн оролцоотой байх чиглэлд  нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэхдээ улсын хэмжээнд орон нутгийн санал авах байр буюу 2148 хэсгийн хороо байдаг. Эдгээрийг бүрэн автоматжуулах, камержуулснаар нэр дэвшигч, нам хөндлөнгийн хяналт тавих боломж бололцоог гарч байна. Хоёрдугаарт сонгуулийн зардлыг бууруулах, сонгуулийн сурталчилгааны оновчтой хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлд хэд хэдэн зүйл заалтыг нэмж оруулсан. Ухуулах байр, ухуулагчдын тоо хэмжээ, цалин хөлс, сонин, хэвлэл,  сэтгүүлийн тоо хэмжээ, хэвлэлийн хуудсыг багасгасан. Гуравдугаарт  сум, дүүрэгт Үндсэн хуульд нийцүүлж, шууд нэр дэвших асуудал орж ирж байгаа” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn