П.АМГАЛАН

"Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурлыг өнөөдөр 11 цагт товлосон юм.   Гэм буруугийн шүүх хурлын үеэр  өмгөөлөгч нарын зүгээс шинжээч нар болон гэрчүүд бүрэн ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүсэв. Мөн  Б.Ганхуяг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүссэн ч шүүхээс хүсэлтийг татгалзаа. Ийнхүү шүүх хуралдааныг арваннэгдүгээр сарын  13-ны 11:30 цаг хүртэл хойшлуулав.

Эх сурвалж:www.polit.mn