П.АМГАЛАН

Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал үргэлжилж байна.

Энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг  “Энэ хэргийг энэ хэвээр нь шийдүүлэхэд ямар ч асуудал байхгүй.  Оргох, зугтах үйлдэл над шиг хүнээс угаасаа гарахгүй. Зөвхөн Монголдоо байдаг хүн. Тийм учраас биеийн байдлыг харгалзаж үзэж цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүсэж байна" гэлээ.  Гэвч түүний  хүсэлтийг  хүлээн авалгүй татгалзлаа.

Эх сурвалж:www.polit.mn