Б.БОЛОР

“Зам дагуух үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” аялал жуулчлалын салбарт өөрийн өнгө төрхийг илэрхийлэн ажиллаж эхэлсэн байна. Тус холбооныхон зам дагуух үйлчилгээг сайжруулах, ингэхдээ зам дагуу байрлах үйлчилгээний цэгүүдийг хөгжүүлэн гадаад, дотоодын жуулчдад таатай амрах, хооллох орчныг бүрдүүлэхийг зорин ажиллаж буй. Тэд 2020 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн хамтран ажиллах хүрээгээ тэлсээр байгаа аж. Тухайлбал, хийн түлшний салбарын анхдагч “Дашваанжил” компани тус холбооны гишүүнээр элсчээ. Тэд Монгол Улсын хэмжээнд "Автозамын дагуух үйлчилгээний цогцолбор"-ыг байгуулах, хөгжүүлэхэд хамтран ажиллана. “Дашваанжил” компанийн гүйцэтгэх захирал Б.Сарангэрэл “Автозамын дагуух үйлчилгээний цогцолборуудад газ түгээх станц байгуулах, дэд бүтэцгүй газарт халаалт, цахилгааны асуудлыг хийн түлшээр шийдвэрлэхэд бид хамтран ажиллах боломжтой. Мөн Зам дагуух үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос хийгдэж байгаа жишиг зураг төслийн ажилд оролцох байдлаар олон салбар чиглэлээр хамтран ажиллахаар зорьж байна” гэв. 

Эх сурвалж: www.zms.mn