С.САРУУЛ
Багануур дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын бичсэн "Иргэн Б.Махбалыг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоож шийдвэрлэсэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ХМШЗ/59 дугаартай захирамжийг хүчингүй болгох" эсэргүүцлийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авчээ.
Б.Махбал нь 2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амийг онц хэрцгийгээр зодож хөнөөсөн ял шийтгэл авсан юм.
Эх сурвалж: www.polit.mn