Б.ТУУЛ
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүрээнд нийслэлийн шилдэг менежменттэй 10 сургууль, 11 цэцэрлэг, ментор есөн сургуулийг шалгаруулан, индексийн урамшуулал олгож байгаа ажээ.
2022-2023 оны хичээлийн жилийн байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр 35 сургуулийн үзүүлэлт ахиж, нийт сургуулийн 89 хувь нь буюу 124 сургууль өмнөх жилийн гүйцэтгэлийн хувиа ахиулсан төдийгүй үнэлгээнд хамрагдсан байна. Мөн 150 сургуулийн 56 хувь буюу 84 сургууль нь нийслэлийн дунджаас дээгүүр, 76 хувь буюу 114 сургууль улсын дунджаас дээгүүр үнэлэгдсэн байна.
Мөн өмнөх жилийн индексийн урамшуулалд шалгарсан шилдэг менежменттэй 20 сургуулийн 9 сургууль нь өөрийн амжилтаа хадгалж, зөвлөн тусалсан сургуулийнхаа амжилтыг 0,84-21,47 хүртэлх хувиар ахиулж, "Шилдэг менежменттэй, ментор сургууль" болжээ.
Эх сурвалж: www.zms.mn