Б.ТУУЛ
Энэ сарын 22-ны өдөр буюу өнгөрсөн амралтын өдөр Төв аймгийн "Монгол туургатан" театр 41 дэх удаагийн өвөл цагийн нээлтээ Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны 63 дахь өдрийн хүрээнд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Соёлын яам, соёл урлагийн мэргэжлийн байгууллагуудын уран бүтээлчидтэй хамтарсан “Монгол туургатан-3” хүндэтгэлийн тоглолтоор анх удаа нээж байгаагаараа онцлог, түүхэн үйл явдал боллоо.
Энэхүү хамтарсан тоглолтод хоёр орны 160 гаруй уран бүтээлчид оролцож, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Төв аймгийн Засаг дарга, ИТХ болон ЗДТГ, Зуунмод хотын удирдлага, Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын гишүүн Алексей Цыденов болон Буриадын Засгийн газрын гишүүд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүллээ.
Мөн хоёр улсын уран бүтээлчид үндэсний их урлаг соёлоороо нэгдэж, хамтын ажиллагаа цаашид улам өргөжин тэлэхын ерөөл өргөж, "Монгол туургатан" театрын дарга Д.Намсрайноров Буриад улсын Хоца Намсраевын нэрэмжит Буриадын Драмын Эрдмийн театр, ЗХУ-ын Ардын Жүжигчин Г.Цыдынжаповын нэрэмжит ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын Дуу Бүжгийн Академик театруудтай цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Эх сурвалж: www.zms.mn