Б.АЛТАНГЭРЭЛ
Гадна талбайд худалдаа эрхлэгч иргэд “Баянд бөхөлзөж, Ядууст данхалздаг Монголын төрд кетчуп цацах л болно” сэдвээр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр иргэн С.Мишиг: "Бид баримтад тулгуурлана. Хэн нэгэн хүний нэр төрд халдахгүй. 2023 оны 10-р сарын 22-ны орой Баянгол дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Барс-2" захын зүүн талд, "Хархорин" захын баруун талд нийтийн эзэмшлийн газар дээр хаалт, хашаа барьсан асуудал гарсан. Энэ хашаа нь "Бизнес инкубатор төв"-ийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах буюу гарц хааж баригдсан. Энэ сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн газрын албанаас тодруулахад төрөөс ямар нэгэн дэмжлэг үзүүлэхгүй хэмээн хариу өгсөн.
Ийнхүү бид очиж тус хашаа буюу хаалтыг буулгасан. Нийтийн эзэмшлийн талбайд бусдын үйл ажиллагааг хаасан нь хууль бус учраас бид буулган, "Барс-2" захын удирдлагатай уулзсан.
Энэ газар хэнийх гэдэг нь эргэлзээтэй байтал “Барс захын”-ын захирал Ч.Амарбаатар эзэмшил гэдэг нь тогтоогдсон. Ч.Амарбаатарын нэр дээр 2000 онд авсан маш том хэмжээтэй газар байна.
Энэ бол шүгэл үлээж буй хэлбэр шүү. ХЗДХ-ийн шинэ сайд Б.Энхбаяр иргэдэд 0,07 га газар олдохгүй байхад мэдээлэлд ойр, авлига, албан тушаалаар дулдуйдсан нөхдүүд маш том газар эзэмшиж байна гэж хэлсэн. Ийм том газартай хүн яагаад худалдаа эрхлэгчдийн эрх чөлөөнд халдаад байгаа юм бэ?" хэмээн мэдэгдэл хийлээ.
Эх сурвалж: www.zms.mn