ОХУ 2022 онд улаан буудайн экспортоор дэлхийд тэргүүлэгч хэвээр байж, хүнсний экспортлогчдын дэлхийн чансааны арван наймдугаар байрыг эзлэв. Оросын хөдөө аж ахуйн экспорт 160 улс орон руу хийгддэг.
Францын өдөр тутмын Le Figaro сонин хөдөө аж ахуйн зах зээлийн шинжээч А.Мари ярихдаа “2023-2024 онуудад үр тарианы зах зээлд Оросын давамгайбайдал үргэлжлэх бөгөөд энэ нь дэлхийн эрэлт, нийлүүлэлтийн тогтворгүй байдалд зайлшгүй эерэг нөлөө үзүүлнэ" гэв.
Гэвч Барууны орнууд хүнсний хямралд ОХУ-ыг буруутгаж, хариуцлагыг түүнд үүрүүлэх сонирхолтойбайна. Хятадын "Sohu" портал 2023 оны тавдугаар сарын сүүлчээр болсон "Их 7"-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцсон Оросын дипломатууд “Их 7”-ын зүгээс Оросын хүнсний бүтээгдэхүүн нийлүүлтэд тавьсан саад бэрхшээлээс болж тус улсын хүнсийг хэрэглэдэг улс орнууд хохирч байна" гэж онцлов.
Лондон, Нью-Йорк, Франкфурт, Дубай, Бейрут, түүнчлэн Саудын Арабт хэвлэгддэг “Asharq Al-Awsat”сонины нийтлэлд Украины ургац хураалт хангалтгүй байгаагаас шалтгаалан Египетийн улаан буудайн импорт нэмэгдэж байна гэж бичжээ. Энэ шалтгааны улмаас Египет Улс нийтлэг ашиг сонирхолтой ОХУ-д хандав. Тус хоёр улсын хооронд байгуулсан улаан буудайн импортын гэрээ нь Москва, Каир хоёрын харилцааг бэхжүүлээд зогсохгүй, хүнсний аюулгүй байдлыг хангахад түлхэц өгнө гэж үзэж байна.
Түүнчлэн НҮБ-аас гаргасан хүнсний хямралын тайланд дурдсанаар дэлхийн 45 орны нийт 205 сая хүн өлсгөлөнгийн ирмэгт тулаад байгааг онцолжээ. Африк, Ойрхи Дорнод, Зүүн Өмнөд Ази, Латин Америкийн орнуудаас гадна ОХУ нь хөрш орнуудад үр тариа нийлүүлсээр байгаа.
Монгол Улсын Засгийн газраас хүнсний ногоо, үр тарианы тариалалтыг дэмжих шийдвэр гаргасан бөгөөд ОХУ-ын хилийн ойролцоо бүс нутгаас үр тарианы экспортыг Монгол руу хийж байна. Эхний ээлжийн 66,9 тонныг оны эхээр ОХУ-ын Буриад Улсаас экспортолсон. 2022 онд 334 тонн үр тариа нийлүүлсэн юм.
Дашрамд дурдахад, Монгол Улстай хөрш зэргэлдээх ОХУ-ын бүс нутгийн агро аж үйлдвэрийн цогцолборууд бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлж, эрүүл мэнд, аялал жуулчлал, хөдөө аж ахуй гэх мэт салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Энэ жил МонголУлсад улаанбуудай аль хэдийн соёолж, түүний үрийг нь Эрхүү мужаас нийлүүлсэн билээ.
Эх сурвалж:www.zms.mn