П.АМГАЛАН

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь  аравдугаар сарын 16-20-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 651 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгажээ. Шалгалтын хүрээнд  393 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Одоогоор ажиллагаанд 258 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж. Хяналт шалгалтын хүрээнд 49 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, ААН, байгууллагаас  ирсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 82 гомдол, мэдээллийг  шалгаснаас 23 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.

  Эх сурвалж:www.polit.mn