Б.НЯМСҮРЭН
Ногдол ашгийг ялгавартай олгохыг эсэргүүцэж буй талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тэмцэгч Г.Хажидмаа “2016 онд сайн хувьцаа нэрээр иргэдийн хувьцааг авсан. Засгийн газраас иргэдийг хохироож ногдол ашиг өгөхгүй шийдвэр гаргахаар бэлдэж байна. Үүнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал С.Наранцогт, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн нараас олж мэдсэн. Үндсэн хуульд нийт баялгийн 50+1 хувийг ард түмэн авна гэсэн байдаг. Хувьцааг нь авч нэг удаа мөнгө өгөөд дахин ногдол ашиг өгөхгүй байх нь буруу. Мөн 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа өгөх хэрэгтэй. Тиймээс Ерөнхийлөгчид хандаж ард түмэнд ногдол ашиг олгохыг шаардана. Оноос өмнө ногдол ашиг өгөх хэрэгтэй. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд өгөхийг хүсэж байна” гэсэн юм.
Эх сурвалж: www.zms.mn