Н.ЖАРГАЛМАА
Ираны хувьсгалт шүүх өнгөрсөн жил курд гаралтай эмэгтэй Махса Аминигийн үхлийн талаар мэдээлсэн хоёр сэтгүүлчийг олон жилийн хорих ялаар шийтгэсэн хэмээн тус улсын хэвлэлүүд мэдээллээ.
Өнгөрсөн оны есдүгээр сард 22 настай Жина Махса Амини Исламын хувцаслалтын дүрмийг зөрчсөн хэргээр хэв журам сахиулах цагдаад хоригдож байх үедээ амиа алджээ. Үүний улмаас Иран даяар эмэгтэйчүүдийн эрхийн хамгааллын асуудлаар эсэргүүцлийн жагсаал эхэлсэн юм. Энэ нь Ираны шашны тэргүүнүүдэд сүүлийн хэдэн арван жилд тохиолдсон хамгийн том сорилт болж байна. Мэдээлэл хийсэн сэтгүүлчид болох Нилуфар Хамеди, Элахе Мохаммади нарт тус бүр 12-13 жилийн хорих ялаар шийтгэжээ. Тодруулбал "Тэднийг АНУ-ын Засгийн газартай хамтарсан, үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулсан, системийн эсрэг суртал ухуулга хийсэн гэж ял оноосон" талаар “IRNA” мэдээлжээ.
Сэтгүүлчид амиа алдсан 22 настай Жина Махса Аминигийн оршуулах ёслолын сурвалжилж, Тегераны эмнэлэгт ухаангүй хэвтэх охиноо харан тэврэлдэж буй эцэг эхийнх нь зургийг авсан байна. Тэд давж заалдах эрхтэй ба Ираны тусгай төлөөлөгчийн орлогч Абрам Пали олон нийтийн сүлжээнд “Тэднийг шоронд хорих нь буруу. Эрх баригчид үнэнээс айж сэтгүүлчдийг хорьж байна” хэмээн нийтэлжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 211 (7196)