Б.ЖАВХЛАН
Дорноговь аймгийн Сайншанд сумын төвд нэг боодол өвс 12 мянган төгрөгийн үнэтэй байна. Тус аймаг хадлангийн талбай байхгүй учир бусад аймгаас өвс худалдан авдаг. Тэгвэл Дорнод, Сүхбаатар аймагт нэг боодол өвс 5-6 мянга, Хэнтий аймагт зургаан мянга, Сэлэнгэ аймагт 4-6 мянга, Төв аймагт 6-7 мянган төгрөгийн үнэтэй борлуулж байгаа аж.
Өвсийг говь руу тээвэрлэхэд багагүй мөнгө зарцуулдаг гэж нутгийн иргэд хэлж байлаа.
Эх сурвалж: www.zms.mn