Б.АЛТАНГЭРЭЛ
ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос тэдний эрх ашгийг зөрчин, ажилгүй болгож байгаа тул тэмцлийн хурц хэлбэрт шилжих болсон талаар мэдээлэл хийлээ. ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос бүх ТҮЦ эрхлэгчдийг энэхүү тэмцэлдээ нэгдэхийг уриаллаа.
ТҮЦ-ээр амь зуугчдын төлөөллүүд: “Дүүргийн Засаг дарга нар ТҮЦ эрхлэгч нарыг нүүлгэнэ, нураана хэмээн дарамталдаг, үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчин бүрдүүлж өгдөггүй, санал хүлээж авдаггүй. Төрийн үе үеийн албан хаагчид ТҮЦ-ийг мөнгө гэж хардаг.
ТҮЦ ачилт хэрээс хэтэрч байна. Төрийн албан хаагчид эмэгтэйчүүдийн биед халдаж, зохион байгуулалтайгаар зэвсгийн чанартай зүйлсээр өдөөн турхирч байна.
ТҮЦ-ийг байхгүй болгож оронд нь автобусны шилэн буудал бий болгох гэнэ. Үүний цаана төсвийн хулгай явагдаж байна хэмээн бид хардаж байна. МАН-ын байрны гадаа тэмцлийн хурц хэлбэрт шилжин өлсгөлөн зарлана.
Төр засгийн зүгээс ажлын байраар хангах чадваргүйгээс бид хувийн хөдөлмөр эрхэлж байгаа. Бидэнд ямар ч зөвшөөрөл, газар, санхүүгийн дэмжлэг өгдөггүй. Бид яах ёстой вэ. Эх баригчид гаргасан шийдвэрээ эргэн хараасай гэж хүсэж байна” хэмээв.
Эх сурвалж: www.zms.mn