Т.САЙХАН
МАН бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа. Тэрбээр "НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгон нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар "Иргэдээс санал асуулга авах нь бол нээлттэй. Зохион байгуулагчид хуулийн төсөл санаачлах ёстой. УИХ дэмжвэл батлагдана. Энэ оны төсөв батлагдвал дараа оноос эхлээд хэрэгжинэ. Татварын болон Эрүүгийн хуультай холбоотой асуудлаар иргэдээс санал авах нь буруу жишиг гэж үзэж байна. УИХ-ын гишүүдийг Эрүүгийн болон Татварын хууль санаачлахгүй талаар яригддаг. D-parliament.mn-д журмынх нь тухайд шинэчлэл хийх шаардлагатай" гэдгийг хэллээ.