ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Монгол орны байгалийн нэг гайхамшигт үзэгдлийн нэг, жил бүрийн аравдугаар сард хунгийн цуваа дулаан орныг зорихоосоо өмнө Ганга нууранд ирж чуулдаг. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Ганга нуурын хөвөөнд болдог хунгийн чуулганыг харсан хүн байгалийн эрчим хүчийг өөртөө шингээж, эрч хүчтэй болж, хайр сэтгэл ханийн заяа тэгширдэг ч гэж ярьдаг. Эрт дээр үеэс хүмүүс дээрх чуулганыг харахаар алс холоос Ганга нуурыг зорьж ирдэг байжээ. Ганга нуур Оршихын булаг, Дагшин дуутын рашаанаас эх авдаг байна. Нуурын ойролцоо Оргихын булгийн хажууд Оргихын булаг хэмээх дууг ноттой нь байршуулжээ.

 

Оргихын булаг.

Эх сурвалж www.zms.mn