Т.САЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуулийг хэлэлцэж, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Түүнчлэн төсөвт үзүүлэх гадаад өрийн ачааллыг бууруулж төлөвлөлтийг сайжруулах, улсын хөгжлийн бодлогын баримт бичигтэй нийцсэн, зөвхөн төсөвлөлтийн шаардлага хангасан төсөл, арга хэмжээг төсвийн төсөлд тусгаж байхыг мэдэгдсэн.
Тиймээс Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуурыг хангасан эсэх санал хураалтыг өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болсон юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар "НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохыг Сангийн сайд ярилцъя гэсэн учраас үргэлжлүүлэхээр боллоо" хэмээв.
Эхний саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголтын хэмжээ хоёр хувь байгааг таван болгон нэмэгдүүлэх асуудлаар оруулсан. 30 хоногийн дотор уг саналыг 100,000 хүн дэмжвэл хуулийн төсөл санаачлах боломжтой болох юм.
Эх сурвалж:www.polit.mn