Б.ТУУЛ
Уул уурхайн улмаас эвдэрч орхигдсон Налайх дүүргийн 8 дугаар хорооны 10 га талбайд нөхөн сэргээлт хийж, ухаалаг хүлэмж, мод үржүүлгийн газар бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудлаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл, БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлт, Ашигт малтмалын корпорацын Монгол дахь Төлөөлөгчийн газрын Гүйцэтгэх захирал Чон Сонү болон холбогдох албаны хүмүүстэй уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас байгаль орчны нөхөн сэргээлт, тэр дундаа уул уурхайн улмаас эвдэрч орхигдсон газрыг нөхөн сэргээх асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг албаныхан хэлээд, хамтарч ажиллах санал тавьсан юм.
БОАЖЯ-наас тавьсан саналыг хүлээн авч БНСУ-ын талаас 5 жилийн хугацаатай 10 орчим сая ам.долларын санхүүжилттэй уг төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
Төслийн ерөнхий зураг төсөл гарсан бөгөөд 2024-2029 онд бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж байгааг албаныхан хэлэв.
Эх сурвалж: www.zms.mn