Р.ОЮУН
Баянгол дүүрэгт зохион байгуулсан "Өрийн дарамтгүй Монгол" үндэсний хэлэлцүүлгийн талаар Ардчилсан намын дэд дарга Ц.Уртнасан талаар мэдээлэл өглөө. Тэрбээр Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн шийдвэрээр "Өрийн дарамтгүй Монгол" үндэсний хэлэлцүүлгийг Баянгол дүүргийн 34 хороонд зохион байгуулж, 10 мянга орчим иргэнтэй нүүр тулж уулзлаа. Монголын нийгэм шийдлээ хүлээсэн асуудлаар дүүрэн байна. Монголын төрийн баг, хороо, аймаг, дүүрэгт төлөөлж буй төрийн албан хаагчид түмнээ гэсэн сэтгэлгүй, ажилдаа хариуцлагагүй, чадамжгүй байна. Баянгол дүүргийн иргэд "Иргэддээ үйлчилдэг дүүргийн удирдлагатай, дүүргийн нутаг дэвсгэрт нь Монгол Улсын хууль, тогтоомж хэрэгждэг байхыг шаардаж байна. Баянгол дүүргийн Засаг даргыг огцруулаад долоон жил болсон ч дараагийн даргыг нь томилоогүй, Засаг даргагүй Улаанбаатарын том дүүрэг байна. Баянгол дүүргийн бүх хорооны даргыг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу хорооны иргэдийн нийтийн хурлаас сонгож, батлаагүй, үүрэг гүйцэтгэгч нар хорооны ажлыг үлгэн салган залгуулж байна. Баянгол дүүргийн Нутгийн өөрөө удирдах ёсны болон Нутгийн захиргааны байгууллага нь засаглалын хямралд орсон. Нэгэнт засаглалын хямралд орсон дүүргийн удирдлагаас иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах нэгдсэн удирдлага, бодлого зохицуулалт алдагдсан байна. Үүнийг иргэд өр зээлийн дарамтад орох шалтгаан гэж үзэж байна" гэсэн юм.
Эх сурвалж www.polit.mn