Б.ТУУЛ
Сэлэнгэ аймгийн ЗДТГ, ХХҮГ хамтран 18-34 насны залуучуудын гарааны бизнесийг дэмжиж "Сэлэнгийн брэнд" бүтээгдэхүүнийг бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэхээр олон ажил зохион байгуулдаг билээ. "Өөдлөх айл үүднээсээ" гэдэг шиг Сүхбаатар сумын үүдэндээ хол ойрын аялагчдад зориулсан "Сэлэнгийн брэнд" бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээний павилонуудыг байршуулсан байна. Мөн аймгийн төвдөө ч бас бизнес эрхлэгчдийнхээ бүтээлийг дэлгэсэн олон дэлгүүр тааралдах нь эрүүл мэндэд ээлтэй эко бүтээгдэхүүн сонирхсон замын жуулчдад нэн сонирхолтой байх ажээ. Ингээд гар урлал, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр олонд танил болсон "Сэлэнгийн брэнд"-ийг энэ тэндээс сорчлон дурандсанаа танилцуулъя.
Эх сурвалж: www.zms.mn