Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг сонголоо.  Уг хорооны даргаар ажиллаж байсан Б.Энхбаяр гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон байдаг. 

Байнгын хорооны даргыг сонгох тухай тогтоолын төслийг УИХ хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэнээр батлав. 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1988 онд 16 дугаар орос дунд сургууль
  • 1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, улс төр судлалын мэргэжилтэй
  • 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийн хуулийг олон улсын хуульч мэргэжлээр

Ажилласан байдал

  • 1994-1996 онд
  • Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе
  • 1998-2000 онд
  • Гадаад хэргийн яамны Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн
  • 2000-2002 онд
  • Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал
  • 2002-2008 онд
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх
  • 2008-2011 онд
  • Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2011-2012 онд
  • Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2013 онд
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
  • 2014-2015 онд
  • Барилга, хот байгуулалтын сайд
  • 2015 оноос
  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга
  • 2016-2020 онд
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос
  • Хүний эрхийн дэд хорооны дарга
  • 2017 оноос
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд
  • 2020 оноос
  • Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан юм. 

Эх сурвалж:www.polit.mn