Б.АЛТАНГЭРЭЛ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол, нийгэмшүүлэх үйлчилгээг сайжруулах шаардлагатай байгаа талаар эцэг эхчүүд мэдээлэл хийлээ.Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг тэгш хамруулна гэж яриад  Монголд арван жил болсон. Гэвч тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эрх яригдахгүй, шийдэгдэхгүй хоцроод байна. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн нийгмийн тогтолцоо муу байна. Эдгээр хүүхдүүдийн нийгмийн хэрэгцээг  хангах, дэмжлэг үзүүлэх, сурч хөгжих орчныг бий болговол жирийн хүүхдүүдээс ялгаагүй. Боловсролын яамнаас тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сурч боловсрох асуудлыг шийдсэн гэж байгаа боловч бодит байдал дээр хэрэгжилт муу байна. Тусгай хэрэгцээт хүүхдүүд энгийн сургуульд сурахад тохирсон орчин бүрдүүлээгүй, туслах багш, тусгайлсан хөтөлбөр байдаггүй.

Тусгай хэрэгцээт хүүхдүүд өдөр бүр сэргээн засах үйлчилгээнд орох шаардлагатай байдаг. ЭМЯ-наас сэргээн засах үйлчилгээг улиралд арван удаа үзүүлдэг. Энэ үйлчилгээг урт хугацааны тусламж үйлчилгээнд оруулж өгмөөр байна.  ХНХЯ хүүхэд харах үйлчилгээний стандартыг эргэн харах хэрэгтэй.Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулан хороо болгонд эмнэлэг байдаг шиг хөгжлийн төв бий болгох хэрэгтэй байна. Манай улсад 11300 тусгай хэрэгцээт хүүхдүүд  байгаагаас 4500 орчим нь боловсролын үйлчилгээнээс гадна оршдог. Төрөөс эдгээр хүүхдүүдийн эрхийг хамгаалах тогтолцоог бий болгож өгөөч хэмээн хүсэлт тавьсан ч хэрэгжилт удаан байна хэмээв.

Эх сурвалж: www.polit.mn