Н.Жаргалмаа

Энэ долоо хоногийн сүүлчээр Шинэ Делид зохион байгуулагдах "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын төлөөлөгчдийг Ерөнхий сайд Ли Цян ахална гэдгийг БНХАУ-ын Гадаад хэргийн яам даваа гарагт мэдэгдлээ.

Удаан хугацаанд хүлээлгэсний эцэст Хятад улс “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоо ийнхүү баталгаажуулсан юм. Түүний энэхүү шийдвэрийг АНУ-н ерөнхийлөгч Жо Байдэнтай уулзахаас татгалзаж байна хэмээн ажиглагчид үзэж байгаа юм. "Их-20"ийн дээд хэмжээний уулзалтаар хоёр гүрний хоорондын худалдаа, геопотикийн хурдацмал асуудлууд нааштайгаар шийдэгдэнэ хэмээн дэлхийн нийт хүлээж байсан билээ.  Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурал дээр "Их-20 бол олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол форум бөгөөд Хятад улс ийм арга хэмжээнд чухал ач холбогдол өгч, идэвхтэй оролцсоор ирсэн" хэмээн хэлжээ. Хэдийгээр Мао албан ёсоор Ши Жиньпиныг оролцохгүй гэдгийг зарлаагүй ч Хятад улсын бодлогын хүрээнд ерөнхийлөгч болон ерөнхий сайд нар өөр улсад нэгэн зэрэг байх боломжгүй байдаг. Тиймээс Ши Жиньпин оролцохгүй гэдэг тодорхой болж байгаа юм. Ингэснээр 2008 оноос хойш БНХАУ-ын ерөнхийлөгч “Их-20” дээд хэмжээний уулзалтыг орхиж байгаа анхны тохиолдол болох ажээ.

Түүнчлэн Олон улсын эрүүгийн шүүх “Украинд дайны гэмт хэрэг үйлдсэн” хэргээр баривчлах шийдвэр гаргасны улмаас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Шинэ Делигийн дээд хэмжээний уулзалтад оролцохгүй. ОХУ-ыг Гадаад хэргийн сайд Михаил Мишустин төлөөлнө оролцохоор болжээ.

Олон улсын шинжээчидийн үзэж буйгаар ирэх арваннэгдүгээр сард Сан Францискод зохион байгуулагдах "Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа"-ны дээд хэмжээний уулзалт Ши Жиньпин, Байден нарын уулзах боломжтой дараагын үйл ажиллагаа болох ажээ. 

Эх сурвалж: www.polit.mn