Н.Жаргалмаа

ОХУ, Хойд Солонгостой цэргийн харилцаагаа сайжруулах эрмэлзэлтэй байгаа энэ үед уг уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Уулзалтаар Украины дайнд шаардлагатай зэвсгийг нийлүүлэх талаар хэлэлцэнэ хэмээн АНУ-н Үндэсний аюулгүй байдлын албаны хүн “Ройтэрс” агентлагт мэдээлжээ.

2017 оноос хойш Ким  хоёр улсын хоорондын харилцаагаа сайжруулах алхамуудыг хийж эхэлсэн. Өнгөрөгч долдугаар сард ОХУ-ын Батлан Хамгаалахын сайд Сергей Шойгу Пхеньянд айлчилсан нь тэдний харилцаа хэр гүнзгий болсныг илтгэж байгаа юм. Энэ удаагын уулзалтаар ОХУ-ын хиймэл дагуул, цөмийн шумбагч онгоцны дэвшилтэт технологийн хариуд шаардлагатай их бууны сум, танк эсэргүүцэгч пуужин илгээх асуудлаар хэлэлцэх ажээ. Мөн хамтарсан цэргийн сургуулилт хийх талаар Сергей Шойгу “Яагаад болохгүй гэж, энэ бол манай хөрш” хэмээн даваа гарагт “Интерфакс” агентлагт өгсөн ярилцлагандаа хэлсэн байна.  

Эх сурвалж: www.polit.mn