Д.ДАРАМБАЗАР

Зүүн Азийн залуучуудын наадмын боксын тэмцээн "Монгол бөхийн өргөө"-нд үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 63.5 кг-ын жинд өрсөлдсөн “Алтан Дорнод Монгол” компанийн тамирчин Ү.Баасандаш өрсөлдөгч Японы тамирчныг ялж, аваргын төлөө тоглох эрхтэй боллоо. Ингэснээр манай таван тамирчин алтан медалийн төлөө тулалдахаар болов. Харин өчигдөр ренгинд тулалдсан эрэгтэй боксчин Э.Мөнх-Эрдэнэ БНХАУ-ын тамирчинд яларгдсанаар хүрэл медалийн болзол биелүүлсэн амжилтыг үзүүлээд байна. Боксын төрөлд 10 тамирчин өрсөлдсөж, хамгийн өндөр амжилт үзүүлсэн тэмцээн болох боломжтой болжээ. Аваргын төлөө тулалдах таван тамирчин бүгд БНХАУ-ын боксчидтой ренгинд тулалдах юм байна. Тулаанууд “Монгол бөхий өргөө”-нд 15:00 цагаас эхлэнэ.

Эх сурвалж: www.zms.mn