Д.ДАРАМБАЗАР
Зүүн Азийн залуучуудын наадамд оролцож буй Монголын баг анхны алтан медалиа жүдо бөхийн төрлөөр хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 44 кг-д зодоглосон “Мон Алтиус Цагаанбаатар” академийн бөх Т.Отгонжаргал Тайванийн Хуан Вен И-г нэмэлт цагт торгуулиар ялж, алтан медалийн эзэн болов. Энэ наадамд бүс нутгийн улс орнуудын 1,500 гаруй залуу тамирчин 11 спортын төрөлд өрсөлдөх бөгөөд манай улс 181 тамирчин, 42 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Алтан медалийн салхийг хагалсан Т.Отгонжаргалдаа халуун баяр хүргэе.
Эх сурвалж: www.zms.mn