Д.ДАРАМБАЗАР

Шинэ Зеланд улсын Оклэнд хотын "Еден Парк" цэнгэлдэх хүрээлэнд болсон эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтод Испанийн баг Шведийн багийг хожсоноор финалд анх удаагаа шалгарлаа. Тэд 2:1 харьцаагаар Шведийн багийг хожсон юм. Хоёр багийн аль нь ч хожиж магадгүй хэмээн спортын тайлбарлагчид тоглолтын 80 минутын турш ам уралдан ярьсан юм. Харин Испанийн Салма Параллюло 81 дэх минутад эхний гоолыг оруулснаар тоглолт улам ширүүссэн. Төд удалгүй 88 дахь минутад Шведийн Ребека Бломсквит хариу гоолыг оруулснаар тооны харьцааг тэнцүүлж чадсан боловч Испанийн Ольга Кармона ялалтын гоолыг оруулж, цэнгэлдэх хүрээлэнд хуран цугларсан 43 гаруй мянган үзэгчдийн өмнө гайхамшгийг үзүүллээ.  Тэд ирэх ням гарагт Сидней хотноо Австрали, Англи хоёрын хожсонтой нь тоглоно.

Эх сурвалж: www.zms.mn