Д.ДАРАМБАЗАР

Анх удаа зохион байгуулагдсан Арабын Клубуудын Аваргуудын цомын тэмцээнд Криштиану Роналду хоёр гоол оруулснаар “Аль-Наср” баг түрүүллээ. Саудын Арабын “Аль-Наср” баг цаг сунгасны эцэст 2:1-ийн харьцаагаар нутгийнхаа "Аль-Хилал" багийг хожсон юм. Энэхүү  финалын тоглолтын хоёрдугаар үеийн эхэнд “Аль-Хилал” багийн Майкл Делгапо эхний гоолыг оруулж тооны харьцааг нээжээ. Тоглолт дуусахад 20 минут дутуу байх үед “Аль-Наср” багийн  Абдулелах Аль-Амри улаан хуудас авч 10 хүнтэй болсон байлаа. Тоглолтын 74 дэх  минутад К.Роналду эхний гоолоо оруулснаар тооны харьцаа тэнцүү болсон хэдий ч Наваф Бушал улаан хуудас авч, есөн хүний ​​бүрэлдэхүүнтэй  болсон юм. Ингээд хоёр хүний дутуу тоглож, нэмэлт цаг гарсан. Нэмэлт цагийн ес дэх минутад Р.Роналду дахин нэг гоол оруулж чадсан юм. Тэмцээнд Саудын Араб, Катар, Арабын Нэгдсэн Эмират, Марокко, Тунис, Алжир, Ирак улсын хүчирхэг багууд оролцжээ. К.Роналду зургаан тоглолтонд зургаан гоол оруулснаар тэмцээний мэргэн буучаар шалгарсан байна. Тэрбээр өнгөрсөн 12 дугаар сард “Манчестер Юнайтед”-аас гарч “Аль Наср” клубтэй 200 сая еврогийн хоёр жил хагасын хугацаатай гэрээ байгуулсан билээ.

Эх сурвалж: www.zms.mn