Д.ДАРАМБАЗАР

Өвөрмонгол бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат аймгийн хурц Арслан Д.Төрболд түрүүлж, даагаар шагнуулжээ. Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард болох найман барилдааны товыг гаргасан. Түүний нэгд Өвөрмонголын барилдаан багтсан. Тус барилдаанд 256 бөх зодоглож, Монголоос 10 бөхийг урилгаар оролцуулсан. Тодруулбал, Өвөрмонголын Ордос хотод болсон Өвөрмонгол 256 бөхийн барилдаанд урилгаар оролцсон аймгийн хурц Арслан Д.Төрболд түрүүлжээ. Урилгаар оролцуулж байгаа 10 бөхийг Эрээн хотоос Ордос хот хүртэлх замын зардал, байр хоолыг зохион байгуулагч талаас хариуцсан бөгөөд тус барилдааны түрүү бөхийн шагнал 20  сая төгрөг байсан юм.

Энэ сард болох бусад барилдааны хуваарь:

  • Наймдугаар сарын 13-14-нд ОХУ-ын Тува улсын үндэсний баяр наадам Кызыл хотод болно. Урилгаар таван бөх оролцох бөгөөд нэрсийг Тува улсын Спортын яаманд хүргүүлэх юм.
  • Наймдугаар сарын 19-нд 11:00  цагаас Налайх дүүргийн Налайхын голын эхэнд "Нүүдэлчин монгол" фестивалын 64 бөхийн барилдаан.  Түрүү бөх 3 сая төгрөг.
  • Наймдугаар сарын 26-нд ОХУ-ын Тува улсын аварга бөх Монгушийн нэрэмжит 256 бөхийн барилдаан Кызыл хотод болно. Зочин бөхчүүдийг тооны хязгаарлалтгүй урьж оролцуулна. Түрүү бөхөд авто машины шагналтай.
  • Наймдугаар сарын 27-нд Тува улсын аварга бөх Монгушийн нэрэмжит сумо бөхийн нээлттэй тэмцээн 85 кг, -115 кг, +115 кг жингийн ангиллаар  Кызыл хотод болно. Зочин бөхчүүдийг тооны хязгаарлалтгүй урьж оролцуулна. Түрүү бөх тус бүр 30 сая төгрөгний мөнгөн шагналтай гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.

Эх сурвалж: www.zms.mn