Б.ТУУЛ

Нийслэлд өнгөрсөн шөнө буюу 8 дугаар сарын 05-ны өдрийн 19:30 цагаас орсон усархаг борооны улмаас Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, "Бага дарь" эхийн нэгдүгээр гудамжнаас 127 дугаар сургууль хүртэл үерийн ус урсаж, 246 айл өрх, 12 аж ахуйн нэгж усанд автаж, үерт урсажээ. Мөн яг энэ үеэр үерийн усанд 100 гаруй  автомашин үерт урссан байна. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо, "Жамсран" уулын баруун талын аманд буусан айлууд болон Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үерт автсан айлуудад нийслэл, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэс, гамшгаас хамгаалах албаны  500 гаруй алба хаагч тусламж үзүүлж байна. 

Нийслэлийн Онцгой байдлын газарт Баянзүрх дүүргийн 11, 17, 22, 21, 27, 28, 29, 32 хороо, Сүхбаатар дүүргийн 16, 20 дугаар хорооны иргэдээс хашаа, байшин, гэр, машин үерт урссан, гэх дуудлагууд ирсээр байгааг албаныхан хэлж байна.  

Эх сурвалж: www.zms.mn