Т.САЙХАН

Төрийн ордонд өчигдөр  /03.27/  Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нар маргалдсаны улмаас зодолдсон гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл Цагдаагийн байгууллагаас уг мэдээлэл үнэн болохыг баталлаа.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Монгол Улсын Төрийн ордонд Боловсролын сайдыг УИХ-ын гишүүн цохиж, биед нь хохирол учруулсан гэх  мэдээллийг 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдөр 15.00 цагийн орчимд хүлээн авсан. Улмаар бүртгэлд оруулан, биед учирсан хохирлыг тогтоох бусад нотолбол зохих байдлыг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэж мэдээллээ.

Эх сурвалж:www.polit.mn