Б.НАНДИН
Монгол Улс 3.6 сая хүн амтайг бүгд мэднэ. Харин дэлхийн монголчууд яг хэд вэ гэдгийг бид төдийлөн цээжээр хэлж чадахгүй. Дэлхийн монголчууд гээд ярихаар 860 жилийн тэртээх, бүр цаашилбал Хүннү гүрнээс эхтэй өвөг дээдсээс үлдсэн үндэс угсааны тухай агуулга бий болно. Тэгвэл хамгийн ойрын он цагийг үзвэл дэлхий даяар монгол хэлээр ярьдаг 50 гаруй сая хүн бий гэсэн сонирхолтой тоо бий. Харин монгол үндэстэн гэж үзвэл 10 сая давсан гэсэн олон улсын мэдээлэл ч байдаг.
Тэгвэл энэ цөөхөн биш олон монголчууд Монгол Улсдаа байнгын оршин суух үнэмлэхтэй байж яагаад болохгүй гэж гэсэн санал санаачилга үе үе гардаг. Казахстан улс 2023 онд “Өвөг дээдсийн зам” гэж орчуулж болох байнгын оршин суух үнэмлэхийг бий болгож байгаагаа албан ёсоор зарласан. Дэлхий даяар тархан суугаа казах хүмүүстээ Казахстанд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх, сонгууль өгөх эрхгүй ч бизнес эрхлэх зэргээр Казахстаны иргэнтэй ижил эрх эдлүүлэх болсон нь эргээд хүн амаа өсгөх, казах үндэстнээ нэгтгэх, цаашлаад эдийн засгийн ач холбогдолтой талаар ч онцлон танилцуулж байсан. Манай Баян-Өлгий дахь казахууд ч Казахстан руу байнгын оршин суух үнэмлэхээрээ саадгүй удаан хугацаагаар ирж очдог гэдэг.
1990-ээд оноос хойш ардчилал гарч, хил нээгдсэнээр монголчууд олон улс руу чөлөөтэй зорчдог болсноор манай улсын иргэд гадаадад ажиллаж амьдарч, нутагшиж эхэлсэн.
ГХЯ-наас авсан мэдээллээр манай улсын 210 мянга гаруй иргэн гадаадын 90 гаруй оронд ажиллаж амьдарч байна.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 57 (7554)