Б.Нямсүрэн
Уран сайхны гимнастикийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 7-9-ний өдрүүдэд Румын улсад зохион байгуулагдахаар болсон. Монголын баг шүүгч Б.Эрдэнэзаяа, дасгалжуулагч Б.Болормаа, Б.Халиун гэсэн бүрэлдэхүүнтэй баг оролцохоор боллоо. Харин тамирчдын хувьд У.Айыына, А.Хонгорзул, Н.Урангоо нар ганцаарчилсан төрөлд авъяасаа сорих бол П.Энэрэл, П.Аялгуу, Б.Цэрэнханд, С.Мөнхгэрэл, Н.Мандуухай, Х.Минжин нар багийн төрлөөр тус тус өрсөлдөх аж.
Эх сурвалж: Zms.mn