Б.ТУУЛ

Монгол түмний их баяр цэнгэл, Үндэсний их баяр наадмыг угтан монгол үндэсний  өв соёлоороо бахархах олон чухал арга хэмжээ зохион байгууллагддаг билээ. Үүний нэг нь жил бүр Хүй долоон худаг дахь "Монгол наадам" цогцолборт зохион байгуулагддаг гар урлалын үзэсгэлэн худалдаа байдаг. 

Наадамчин олны хүсэн хүлээдэг энэхүү үзэсгэлэн худалдаа нь  Монгол түмний уламжлалт гар урлал, уран бүтээлийн уламжлалт арга барилыг хойч үед өвлүүлэн уламжлуулах, гар урчуудыг алдаршуулах, гар урлалын бүтээл, бүтээгдэхүүнийг олон нийтэд худалдаалах боломжийг бүрдүүлэх зорилготой байдаг. Тиймээс саяхан зохион байгуулагдсан  "Монголын үнэт эдлэл"-ын үзэсгэлэн худалдаанд олны хүртээл болсон монгол өв соёлын гайхамшиг болсон гар урлалын бүтээлүүд,  алт мөнгө, чулуун эдлэлээр урласан уран нарийн хийц бүхий шилмэл бүтээлүүдийг толилуулж байна. 

Эх сурвалж: www.zms.mn