П.АМГАЛАН

Герман Улсын Берлин хотод зохион байгуулагдсан тусгай олимпын наадамд манай тамирчид амжилттай оролцлоо. Тодруулбал, монголын хоёр эмэгтэй жүдоч мөнгө, хүрэл медаль хүртжээ.  Энэ жил уг наадамд эх орноо төлөөлж дөрвөн тамирчин оролцсон юм. “Хилчин” спорт хорооны жүдо бөхийн дасгалжуулагч ОУХМ Г.Түвшинжаргал, ОУХМ Б.Мөнхтуяа нар ажиллажээ.  Мөн уг тэмцээн нь дөрвөн жил зохион байгуулагддаг гэдгээрээ онцлог. Тусгай олимп нь оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд залуус, насанд хүрэгчдийг спортын уралдаан тэмцээнээр дамжуулан нийгэмшүүлэх, зорилготой олимп юм.

Эх сурвалж:www.polit.mn