Д.ДАРАМБАЗАР

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн "Улаанбаатар 2023" их дуулга Мөсөн өргөөд үргэлжилж байна. Тэмцээний эхний өдрийн хөнгөн таван жинд Монголын шигшээ багийн 20 тамирчин зодоглосноос эрэгтэйчүүдийн -66 кг жинд Б.Эрхэмбаяр хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Тажикистаны Обид Жебовт ялагдаж дагах руу шилжсэн. Дагах барилдаанд нутаг нэгт Г.Сод-Эрдэнийг ялж хүрэл медалийн төлөө барилдах болзлоо хангав. Тэрбээр хүрэл медалийн төлөө Японы залуу тамирчин Тайкох Фүжисакатай таарсан. Өрсөлдөгч нь бэртлийн улмаас барилдах боломжгүй болсноор хүрэл медалийн тавцанд гялалзав. Фүжисака шөвгийн дөрөвт дэлхийн аваргын хошой хүрэл медальт Ё.Басхүүд торгуулиар ялагдсан бөгөөд барилдааны үеэр гараа гэмтээсэн гэдэг мэдээллийг өгчээ.

Эх сурвалж: www.zms.mn